huuli-nemelt
Захиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗахиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2019-10-18, Улаанбаатар19-ne-096
112 дугаар зүйлийн 112.1.4 дэх заалт:
2/¶112.1.4. Өмгөөллийн тухай хуулийн 7.7, 37.1-д заасан маргаан;
113 дугаар зүйлийн 113.6 дахь хэсэг:
¶113.6. Шүүх энэ хуулийн 112.1.4-т заасан маргааныг хянан шийдвэрлэж, дараах байдлаар магадлал гаргана:
¶113.6.1. шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих;
¶113.6.2. шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах;
¶113.6.3. шийдвэрийг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтанд буцаах.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 95 дугаар зүйлийн гарчгийн төлөөлөгч, өмгөөлөгчид гэснийг төлөөлөгчид гэж, 112 дугаар зүйлийн 112.1.4 дэх заалтын дугаарыг 112.1.5 гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Өмгөөллийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.