Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2019 › Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2019-06-06, Улаанбаатар19-ne-068

1 дугаар зүйл.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.6 дахь хэсэг, мөн зүйлийн 14.5.6 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг:

14.2.

Энэ хуулийн 7.1.1-д заасан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд жил бүр улсын төсвөөс хуваарилах хөрөнгийн хэмжээ нь тухайн жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувиас доошгүй байна. Энэ хэсгийг 2030 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.

2/

14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэг:

14.6.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмыг Засгийн газар батална.

3/

14 дүгээр зүйлийн 14.5.6 дахь заалт:

14.5.6.

тоног төхөөрөмж худалдан авахад санхүүгийн түрээсийн дэмжлэг үзүүлэх;

2 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.3 дахь заалтын зээлийн баталгаа, батлан даалт гаргах, гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.