huuli-nemelt
Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗасгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2019-06-06, Улаанбаатар19-ne-068
14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг:
2/¶14.2. Энэ хуулийн 7.1.1-д заасан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд жил бүр улсын төсвөөс хуваарилах хөрөнгийн хэмжээ нь тухайн жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувиас доошгүй байна. Энэ хэсгийг 2030 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.
14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэг:
3/¶14.6. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмыг Засгийн газар батална.
14 дүгээр зүйлийн 14.5.6 дахь заалт:
¶14.5.6. тоног төхөөрөмж худалдан авахад санхүүгийн түрээсийн дэмжлэг үзүүлэх;
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.3 дахь заалтын зээлийн баталгаа, батлан даалт гаргах, гэснийг хассугай.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.