Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2019 › Цагдаагийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Цагдаагийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Цагдаагийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2019-06-06, Улаанбаатар19-ne-078

1 дугаар зүйл.

Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.8 дахь хэсгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэснийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэж, мөн зүйлийн 63.13 дахь хэсгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд гэснийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлд гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.