huuli-nemelt
Цагдаагийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЦагдаагийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2019-06-06, Улаанбаатар19-ne-078
Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.8 дахь хэсгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэснийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэж, мөн зүйлийн 63.13 дахь хэсгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд гэснийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлд гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.