Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2020 › Хүн Ам, Орон Сууцны Улсын Тооллогын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хүн Ам, Орон Сууцны Улсын Тооллогын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хүн Ам, Орон Сууцны Улсын Тооллогын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2020-04-24, Улаанбаатар20-ne-071

1 дугаар зүйл.

Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

18.2.

Тооллогын мэдээллийг Үндэсний статистикийн хороо Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 27.1.7-д заасан хугацаанд байгууллагын архивт хадгалж, уг хугацаа дууссаны дараа үндэсний төв архивт шилжүүлнэ.

2 дугаар зүйл.

Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын Архивын тухай хуулийн 25.8-д гэснийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 31.3-т гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.