huuli-nemelt
Хүн Ам, Орон Сууцны Улсын Тооллогын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХүн Ам, Орон Сууцны Улсын Тооллогын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2020-04-24, Улаанбаатар20-ne-071
Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶18.2. Тооллогын мэдээллийг Үндэсний статистикийн хороо Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 27.1.7-д заасан хугацаанд байгууллагын архивт хадгалж, уг хугацаа дууссаны дараа үндэсний төв архивт шилжүүлнэ.
Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын Архивын тухай хуулийн 25.8-д гэснийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 31.3-т гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.