Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Төрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-11-12, Улаанбаатар21-ne-141

1 дугаар зүйл.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалтын байгаль орчин, хилийн гэснийг байгаль орчны гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн хилийн мэргэжлийн хяналтын алба, гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.