huuli-nemelt
Төрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2021-11-12, Улаанбаатар21-ne-141
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалтын байгаль орчин, хилийн гэснийг байгаль орчны гэж өөрчилсүгэй.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн хилийн мэргэжлийн хяналтын алба, гэснийг хассугай.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.