Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Үй Олноор Хөнөөх Зэвсэг Дэлгэрүүлэх Болон Терроризмтой Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Үй Олноор Хөнөөх Зэвсэг Дэлгэрүүлэх Болон Терроризмтой Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Үй Олноор Хөнөөх Зэвсэг Дэлгэрүүлэх Болон Терроризмтой Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-17, Улаанбаатар21-ne-209

1 дугаар зүйл.

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

9.1.1.

зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх бодлогын баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэх;

2 дугаар зүйл.

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх заалтын үндэсний хөтөлбөр, нэгдсэн гэснийг үйл ажиллагааны гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.