Нүүр ›
huuli-nemelt ›
2021 ›
Үй Олноор Хөнөөх Зэвсэг Дэлгэрүүлэх Болон Терроризмтой Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
huuli-nemelt
Үй Олноор Хөнөөх Зэвсэг Дэлгэрүүлэх Болон Терроризмтой Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрҮй Олноор Хөнөөх Зэвсэг Дэлгэрүүлэх Болон Терроризмтой Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2021-12-17, Улаанбаатар21-ne-209
Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶9.1.1. зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх бодлогын баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэх;
Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх заалтын үндэсний хөтөлбөр, нэгдсэн гэснийг үйл ажиллагааны гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.