Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Мөнгө Угаах Болон Терроризмыг Санхүүжүүлэхтэй Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Мөнгө Угаах Болон Терроризмыг Санхүүжүүлэхтэй Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Мөнгө Угаах Болон Терроризмыг Санхүүжүүлэхтэй Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-17, Улаанбаатар21-ne-321

1 дугаар зүйл.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.1.10 дахь заалт нэмсүгэй:

4.1.10.

виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч.

2 дугаар зүйл.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.12, 5.13 дахь хэсгийн 4.1.7-д гэснийг 4.1.7, 4.1.10-т гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн болон гадаад төлбөр тооцооны гэснийг , гадаад төлбөр тооцоо болон виртуал хөрөнгийн гэж, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн 4.1.8-д гэснийг 4.1.8, 4.1.10-т гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.