huuli-nemelt
Мөнгө Угаах Болон Терроризмыг Санхүүжүүлэхтэй Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМөнгө Угаах Болон Терроризмыг Санхүүжүүлэхтэй Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2021-12-17, Улаанбаатар21-ne-321
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.1.10 дахь заалт нэмсүгэй:
¶4.1.10. виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.12, 5.13 дахь хэсгийн 4.1.7-д гэснийг 4.1.7, 4.1.10-т гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн болон гадаад төлбөр тооцооны гэснийг , гадаад төлбөр тооцоо болон виртуал хөрөнгийн гэж, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн 4.1.8-д гэснийг 4.1.8, 4.1.10-т гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.