huuli-nemelt
Төв Банк /Монголбанк/-Ны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөв Банк /Монголбанк/-Ны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2021-12-24, Улаанбаатар21-ne-229
Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 30 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5 дахь хэсэг нэмсүгэй.
¶5. Монголбанк өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Улсын Их Хурал гэсний дараа нэр дэвшигчийн сонсгол хийж гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн Улсын Их Хурал гэсний дараа нэр дэвшигчийн сонсгол хийж гэж тус тус нэмсүгэй.
Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн улирал тутам гэснийг шаардлагатай тохиолдолд гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.