Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Төв Банк /Монголбанк/-Ны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төв Банк /Монголбанк/-Ны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Төв Банк /Монголбанк/-Ны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-24, Улаанбаатар21-ne-229

1 дугаар зүйл.

Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 30 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5 дахь хэсэг нэмсүгэй.

5.

Монголбанк өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

2 дугаар зүйл.

Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Улсын Их Хурал гэсний дараа нэр дэвшигчийн сонсгол хийж гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн Улсын Их Хурал гэсний дараа нэр дэвшигчийн сонсгол хийж гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн улирал тутам гэснийг шаардлагатай тохиолдолд гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.