huuli-nemelt
Хувиргасан Амьд Организмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХувиргасан Амьд Организмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2021-12-30, Улаанбаатар21-ne-352
Хувиргасан амьд организмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.6 дахь хэсэг нэмсүгэй:
¶9.6. Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглан хувиргасан амьд организмыг гарган авах, ашиглах тохиолдолд Генетик нөөцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлнө.
Хувиргасан амьд организмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Технологи дамжуулах тухай хууль, гэсний дараа , Генетик нөөцийн тухай хууль, гэж нэмсүгэй.
Энэ хуулийг Генетик нөөцийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.