Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Хувиргасан Амьд Организмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хувиргасан Амьд Организмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Хувиргасан Амьд Организмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2021-12-30, Улаанбаатар21-ne-352

1 дугаар зүйл.

Хувиргасан амьд организмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.6 дахь хэсэг нэмсүгэй:

9.6.

Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглан хувиргасан амьд организмыг гарган авах, ашиглах тохиолдолд Генетик нөөцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлнө.

2 дугаар зүйл.

Хувиргасан амьд организмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Технологи дамжуулах тухай хууль, гэсний дараа , Генетик нөөцийн тухай хууль, гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Генетик нөөцийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.