huuli-nemelt
Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2021-05-06, Улаанбаатар21-ne-042
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Хоршоо гишүүнийхээ энэ хуулийн 14.1.4-т заасан барааг дотоодын үйлдвэрлэгчид зуучлан борлуулсан бол дамжуулан борлуулсанд тооцохгүй.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.
Энэ хуулийг Хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.