Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2021-05-06, Улаанбаатар21-ne-042

1 дугаар зүйл.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Хоршоо гишүүнийхээ энэ хуулийн 14.1.4-т заасан барааг дотоодын үйлдвэрлэгчид зуучлан борлуулсан бол дамжуулан борлуулсанд тооцохгүй.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.