huuli-nemelt
Төмөр Замын Тээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөмөр Замын Тээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-11-11, Улаанбаатар22-ne-382
Төмөр замын тээврийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶13.3. Төмөр замын тээврийн салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу төмөр замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр олгоно.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.