Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Төмөр Замын Тээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төмөр Замын Тээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Төмөр Замын Тээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-11-11, Улаанбаатар22-ne-382

1 дугаар зүйл.

Төмөр замын тээврийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

13.3.

Төмөр замын тээврийн салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу төмөр замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр олгоно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.