Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Барилгын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Барилгын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Барилгын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2022-04-22, Улаанбаатар22-ne-028

1 дугаар зүйл.

Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 33.1.23 дахь заалт нэмсүгэй:

33.1.23.

энэ хуулийн 20.2-т заасан барилга байгууламжийг барих барилгын ажлын зөвшөөрлийг олгох, ашиглалтад оруулах;

2 дугаар зүйл.

Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.5 дахь заалтын зөвшөөрөл олгох гэсний дараа , ашиглалтад оруулах гэж, 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь заалтын “барилгын ажлын зөвшөөрөл олгож” гэсний өмнө “Энэ хуулийн 32.1.5, 33.1.23-т зааснаас бусад” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Барилгын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн нийслэл, сум, гэснийг сум, нийслэл, гэж, 33 дугаар зүйлийн 33.1.23 дахь заалтын дугаарыг 33.1.24 гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Барилгын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн Тэргүүлэгчдийн гэснийг хассугай.