huuli-nemelt
Барилгын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБарилгын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2022-04-22, Улаанбаатар22-ne-028
Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 33.1.23 дахь заалт нэмсүгэй:
¶33.1.23. энэ хуулийн 20.2-т заасан барилга байгууламжийг барих барилгын ажлын зөвшөөрлийг олгох, ашиглалтад оруулах;
Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.5 дахь заалтын зөвшөөрөл олгох гэсний дараа , ашиглалтад оруулах гэж, 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь заалтын “барилгын ажлын зөвшөөрөл олгож” гэсний өмнө “Энэ хуулийн 32.1.5, 33.1.23-т зааснаас бусад” гэж тус тус нэмсүгэй.
Барилгын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн нийслэл, сум, гэснийг сум, нийслэл, гэж, 33 дугаар зүйлийн 33.1.23 дахь заалтын дугаарыг 33.1.24 гэж тус тус өөрчилсүгэй.
Барилгын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн Тэргүүлэгчдийн гэснийг хассугай.