huuli-nemelt
Малын Генетик Нөөцийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМалын Генетик Нөөцийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2022-04-22, Улаанбаатар22-ne-058
Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 16.11 дэх хэсэг нэмсүгэй:
¶16.11. Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээнд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий улсын байцаагч хэрэгжүүлнэ.
Малын генетик нөөцийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶18.2.3. төрийн өмчийн цөм сүрэг бүрдүүлэх, түүнд үзлэг, ангилалт хийх, баталгаажуулах, ялган тэмдэглэх, бүртгэлд хамруулах, улсын хэмжээнд гойд ашиг шимт сайжруулагч малыг шалгаруулах;
Малын генетик нөөцийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.6 дахь заалтын 16.9.6-д гэснийг 16.8, 16.9-д гэж тус тус өөрчилсүгэй.