Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Малын Генетик Нөөцийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Малын Генетик Нөөцийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Малын Генетик Нөөцийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2022-04-22, Улаанбаатар22-ne-058

1 дугаар зүйл.

Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 16.11 дэх хэсэг нэмсүгэй:

16.11.

Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээнд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий улсын байцаагч хэрэгжүүлнэ.

2 дугаар зүйл.

Малын генетик нөөцийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

18.2.3.

төрийн өмчийн цөм сүрэг бүрдүүлэх, түүнд үзлэг, ангилалт хийх, баталгаажуулах, ялган тэмдэглэх, бүртгэлд хамруулах, улсын хэмжээнд гойд ашиг шимт сайжруулагч малыг шалгаруулах;

3 дугаар зүйл.

Малын генетик нөөцийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.6 дахь заалтын 16.9.6-д гэснийг 16.8, 16.9-д гэж тус тус өөрчилсүгэй.