huuli-nemelt
Үйлдвэрлэл, Технологийн Паркийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрҮйлдвэрлэл, Технологийн Паркийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2022-04-22, Улаанбаатар22-ne-105
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.1.3, 9.1.4 дэх заалт нэмсүгэй:
¶9.1.3. харьяалах нутаг дэвсгэртээ үйлдвэрлэл, технологийн паркийг барьж байгуулахад дэмжлэг үзүүлэх;
¶9.1.4. харьяалах нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, технологийн паркийн асуудлаар гарсан шийдвэр, хэрэгжүүлж байгаа төслийн талаар тухай бүрд олон нийтэд мэдээлэх;
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶8 дугаар зүйл.Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх ¶8.1. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал паркийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
¶8.1.1. тухайн орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө, дэд бүтцийн хөгжил, төрөөс баримтлах бодлогод нийцүүлэн паркийн нутаг дэвсгэр, байршлыг тогтоох, газрыг тусгай хэрэгцээнд авах;
¶8.1.2. паркийн үйл ажиллагааг дэмжих орон нутгийн сан байгуулах, түүнд төсвийн бус хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих;
¶8.1.3. паркийн дэд бүтцийг барьж байгуулах асуудлыг концесс, үнэт цаас болон бусад хэлбэрээр шийдвэрлэх;
¶8.1.4. хуульд заасан бусад.
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн Хөнгөн үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэснийг Хөнгөн болон хүнд үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтын дугаарыг 9.1.5 гэж тус тус өөрчилсүгэй.
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6 дахь заалтын Тэргүүлэгчдийн гэснийг хассугай.