Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Үйлдвэрлэл, Технологийн Паркийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Үйлдвэрлэл, Технологийн Паркийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Үйлдвэрлэл, Технологийн Паркийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2022-04-22, Улаанбаатар22-ne-105

1 дугаар зүйл.

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.1.3, 9.1.4 дэх заалт нэмсүгэй:

9.1.3.

харьяалах нутаг дэвсгэртээ үйлдвэрлэл, технологийн паркийг барьж байгуулахад дэмжлэг үзүүлэх;

9.1.4.

харьяалах нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, технологийн паркийн асуудлаар гарсан шийдвэр, хэрэгжүүлж байгаа төслийн талаар тухай бүрд олон нийтэд мэдээлэх;

2 дугаар зүйл.

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

8 дугаар зүйл.Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх
8.1.

Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал паркийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.

тухайн орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө, дэд бүтцийн хөгжил, төрөөс баримтлах бодлогод нийцүүлэн паркийн нутаг дэвсгэр, байршлыг тогтоох, газрыг тусгай хэрэгцээнд авах;

8.1.2.

паркийн үйл ажиллагааг дэмжих орон нутгийн сан байгуулах, түүнд төсвийн бус хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих;

8.1.3.

паркийн дэд бүтцийг барьж байгуулах асуудлыг концесс, үнэт цаас болон бусад хэлбэрээр шийдвэрлэх;

8.1.4.

хуульд заасан бусад.

3 дугаар зүйл.

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн Хөнгөн үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэснийг Хөнгөн болон хүнд үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтын дугаарыг 9.1.5 гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6 дахь заалтын Тэргүүлэгчдийн гэснийг хассугай.