huuli-nemelt
Автотээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАвтотээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2023-01-06, Улаанбаатар23-ne-002
Автотээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶15.1. Тээврийн хэрэгслийн дугаар үйлдвэрлэх болон автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажлыг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.3, 5.5-д заасан тусгай зөвшөөрөлтэй хүн, хуулийн этгээд эрхэлнэ.
¶15.2. Энэ хуулийн 15.1-д заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.
Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.