Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Автотээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Автотээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Автотээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2023-01-06, Улаанбаатар23-ne-002

1 дугаар зүйл.

Автотээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

15.1.

Тээврийн хэрэгслийн дугаар үйлдвэрлэх болон автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажлыг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.3, 5.5-д заасан тусгай зөвшөөрөлтэй хүн, хуулийн этгээд эрхэлнэ.

15.2.

Энэ хуулийн 15.1-д заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.

2 дугаар зүйл.

Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.