Нүүр ›
huuli-nemelt ›
2023 ›
Байгаль Орчинд Нөлөөлөх Байдлын Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
huuli-nemelt
Байгаль Орчинд Нөлөөлөх Байдлын Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБайгаль Орчинд Нөлөөлөх Байдлын Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2023-01-06, Улаанбаатар23-ne-010
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.9 дэх хэсэг нэмсүгэй:
¶12.9. Энэ хуулийн 12.1-д заасан тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн өргөдөлд гэсний дараа Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна гэж нэмсүгэй.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.