Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Байгаль Орчинд Нөлөөлөх Байдлын Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Байгаль Орчинд Нөлөөлөх Байдлын Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Байгаль Орчинд Нөлөөлөх Байдлын Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2023-01-06, Улаанбаатар23-ne-010

1 дугаар зүйл.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.9 дэх хэсэг нэмсүгэй:

12.9.

Энэ хуулийн 12.1-д заасан тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.

2 дугаар зүйл.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн өргөдөлд гэсний дараа Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.