Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Хөрөнгө Оруулалтын Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хөрөнгө Оруулалтын Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хөрөнгө Оруулалтын Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2023-01-06, Улаанбаатар23-ne-071

1 дугаар зүйл.

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

45.4.

Хороо тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 9, 10 дахь хэсэгт заасан арга хэмжээ авна.

2 дугаар зүйл.

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсгийн “хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор” гэснийг, 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийн хүсэлт хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.