huuli-nemelt
Хөрөнгө Оруулалтын Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХөрөнгө Оруулалтын Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2023-01-06, Улаанбаатар23-ne-071
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶45.4. Хороо тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 9, 10 дахь хэсэгт заасан арга хэмжээ авна.
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсгийн “хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор” гэснийг, 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийн хүсэлт хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гэснийг тус тус хассугай.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.