Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Шуудангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Шуудангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Шуудангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2023-01-06, Улаанбаатар23-ne-081

1 дугаар зүйл.
Шуудангийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй:1/

10¹ дүгээр зүйл:

10¹ дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл
10¹.1.

Зохицуулах хороо Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.13, 9.15-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд таван жилийн хугацаатай олгож, хугацааг анх олгосон хугацаагаар сунгана.

10¹.2.

Энэ хуулийн 10¹.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Харилцаа холбооны тухай хуулиар зохицуулна.

10¹.3.

Шуудангийн сүлжээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны тухай хуулиар зохицуулна.

10¹.4.

Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл олгохдоо тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах бөгөөд гэрээнд Харилцаа холбооны тухай хуулийн 14.1-д зааснаас гадна шуудангийн үйлчилгээний зэрэглэлийг тусгана.

2/

10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг:

10.4.

Илгээмжийг хүлээн авах, цуглуулах, тээвэрлэх, хаягт эзэнд хүргэх үйл ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.13, 9.15-д заасан тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэхийг хориглоно.

2 дугаар зүйл.

Шуудангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

19.2.

Шуудангийн үйлчилгээг үйлчлүүлэгчид хүргэх хамрах хүрээгээр нь улс хоорондын болон дотоодын, үйл ажиллагаагаар нь нэмэлт болон үндсэн, хугацаагаар нь ердийн болон буухиа гэсэн зэрэглэл тогтооно.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.