huuli-nemelt
Шуудангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрШуудангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2023-01-06, Улаанбаатар23-ne-081
10¹ дүгээр зүйл:
2/¶10¹ дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл ¶10¹.1. Зохицуулах хороо Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.13, 9.15-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд таван жилийн хугацаатай олгож, хугацааг анх олгосон хугацаагаар сунгана.
¶10¹.2. Энэ хуулийн 10¹.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Харилцаа холбооны тухай хуулиар зохицуулна.
¶10¹.3. Шуудангийн сүлжээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны тухай хуулиар зохицуулна.
¶10¹.4. Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл олгохдоо тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах бөгөөд гэрээнд Харилцаа холбооны тухай хуулийн 14.1-д зааснаас гадна шуудангийн үйлчилгээний зэрэглэлийг тусгана.
10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг:
¶10.4. Илгээмжийг хүлээн авах, цуглуулах, тээвэрлэх, хаягт эзэнд хүргэх үйл ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.13, 9.15-д заасан тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэхийг хориглоно.
Шуудангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶19.2. Шуудангийн үйлчилгээг үйлчлүүлэгчид хүргэх хамрах хүрээгээр нь улс хоорондын болон дотоодын, үйл ажиллагаагаар нь нэмэлт болон үндсэн, хугацаагаар нь ердийн болон буухиа гэсэн зэрэглэл тогтооно.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.