Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2023-12-07, Улаанбаатар23-ne-279

1 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 41.3 дахь хэсэг нэмсүгэй:

41.3.

Ажлын зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд төрийн албан хаагчийг долоо хоногийн ажлын нэг өдөр зайнаас ажиллуулна.

2 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх заалтын орлогч гэсний дараа , Улаанбаатар хотын Ерөнхий менежер гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсгийн дугаарыг 41.4 гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн удирдах гэснийг хассугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.