huuli-nemelt
Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2023-12-07, Улаанбаатар23-ne-279
Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 41.3 дахь хэсэг нэмсүгэй:
¶41.3. Ажлын зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд төрийн албан хаагчийг долоо хоногийн ажлын нэг өдөр зайнаас ажиллуулна.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх заалтын орлогч гэсний дараа , Улаанбаатар хотын Ерөнхий менежер гэж нэмсүгэй.
Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсгийн дугаарыг 41.4 гэж өөрчилсүгэй.
Төрийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн удирдах гэснийг хассугай.
Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.