Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Даатгалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Даатгалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Даатгалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2023-06-16, Улаанбаатар23-ne-140

1 дугаар зүйл.

Даатгалын тухай хуулийн 61 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 61.4 дэх хэсэг нэмсүгэй:

61.4.

Даатгагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гаргах баталгааны үнийн дүн даатгалын нөөц сангийн энэ хуулийн 61.1-д заасан баталгаанд хамаарах эрсдэлийн сангаас хэтэрсэн бол давхар даатгалд хамрагдаж, эрсдэлийн үнэлгээ хийсэн байхыг шаардана.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.