huuli-nemelt
Даатгалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрДаатгалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2023-06-16, Улаанбаатар23-ne-140
Даатгалын тухай хуулийн 61 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 61.4 дэх хэсэг нэмсүгэй:
¶61.4. Даатгагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гаргах баталгааны үнийн дүн даатгалын нөөц сангийн энэ хуулийн 61.1-д заасан баталгаанд хамаарах эрсдэлийн сангаас хэтэрсэн бол давхар даатгалд хамрагдаж, эрсдэлийн үнэлгээ хийсэн байхыг шаардана.
Энэ хуулийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.