Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Төрийн Хэмнэлтийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Хэмнэлтийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Хэмнэлтийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-12-12, Улаанбаатар24-ne-393

1 дугаар зүйл.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг:

10.2.

Үндэсний зөвлөл, хороо, комисс, ажлын хэсгийн гишүүнд үндсэн ажлын цалин хөлснөөс гадуур ажлын хөлс, урамшуулал олгохыг хориглоно.

2/

15 дугаар зүйлийн 15.1.8 дахь заалт:

15.1.8.

байгууллагын төсвөөр биеийн тамир, спортын уралдаан тэмцээн зохион байгуулах.

3/

15 дугаар зүйлийн 15.2.7 дахь заалт:

15.2.7.

сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг амралт, сувилал, жуулчны баазад зохион байгуулахгүй байх, шаардлагатай бол хот суурин газарт зориулалтын хурлын танхимд, эсхүл цахимаар зохион байгуулах зэргээр түрээс, шатахуун, албан томилолтын зардлыг хэмнэх.

2 дугаар зүйл.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.4 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

15.2.4.

цахим гарын үсэг, цахим шуудан ашиглах зэргээр албан бичиг боловсруулах, илгээх үйл явцыг хялбаршуулж бичгийн цаас, хувилагч, хэвлэгчийн хор, шуудан хүргэлтийн зардлыг хэмнэх;

3 дугаар зүйл.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн 15.1.4-т гэснийг 15.1.4, 15.1.8-д гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.