huuli-nemelt
Төрийн Хэмнэлтийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Хэмнэлтийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-12-12, Улаанбаатар24-ne-393
10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг:
2/¶10.2. Үндэсний зөвлөл, хороо, комисс, ажлын хэсгийн гишүүнд үндсэн ажлын цалин хөлснөөс гадуур ажлын хөлс, урамшуулал олгохыг хориглоно.
15 дугаар зүйлийн 15.1.8 дахь заалт:
3/¶15.1.8. байгууллагын төсвөөр биеийн тамир, спортын уралдаан тэмцээн зохион байгуулах.
15 дугаар зүйлийн 15.2.7 дахь заалт:
¶15.2.7. сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг амралт, сувилал, жуулчны баазад зохион байгуулахгүй байх, шаардлагатай бол хот суурин газарт зориулалтын хурлын танхимд, эсхүл цахимаар зохион байгуулах зэргээр түрээс, шатахуун, албан томилолтын зардлыг хэмнэх.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.4 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶15.2.4. цахим гарын үсэг, цахим шуудан ашиглах зэргээр албан бичиг боловсруулах, илгээх үйл явцыг хялбаршуулж бичгийн цаас, хувилагч, хэвлэгчийн хор, шуудан хүргэлтийн зардлыг хэмнэх;
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн 15.1.4-т гэснийг 15.1.4, 15.1.8-д гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.