Нүүр ›
huuli-nemelt ›
2024 ›
Ашигт Малтмалын Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
huuli-nemelt
Ашигт Малтмалын Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАшигт Малтмалын Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2024-04-19, Улаанбаатар24-ne-135
2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд доор дурдсан агуулгатай 61 дүгээр зүйл нэмсүгэй:
¶61 дүгээр зүйл. ¶ Үндэсний баялгийн сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө байгуулагдсан стратегийн ач холбогдол бүхий ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь Ашигт малтмалын тухай хуулийн 5.7-д заасан шаардлагыг энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн дотор хангасан байна.
Энэ хуулийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.