Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Ашигт Малтмалын Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ашигт Малтмалын Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Ашигт Малтмалын Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-04-19, Улаанбаатар24-ne-135

1 дугаар зүйл.

2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд доор дурдсан агуулгатай 61 дүгээр зүйл нэмсүгэй:

61 дүгээр зүйл.

Үндэсний баялгийн сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө байгуулагдсан стратегийн ач холбогдол бүхий ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь Ашигт малтмалын тухай хуулийн 5.7-д заасан шаардлагыг энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн дотор хангасан байна.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.