Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-351

1 дугаар зүйл.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

11 дүгээр зүйлийн 11.1.5 дахь заалт:

11.1.5.

албан тушаалын тодорхойлолтод тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсролын шаардлагад эрх зүйч мэргэжилтэй байхаар заасан шүүхийн захиргааны албан тушаал.

2/

26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг:

26.4.

Шүүгч энэ хуулийн 44.7-д заасны дагуу Хуульчдын холбооны гишүүнчлэлээс түдгэлзсэн тохиолдолд энэ хуулийн 26.1.4-т заасан үргэлжилсэн сургалтад хамрагдах, багц цаг хангах үүргийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчийг мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, мөн тооны багц цагийг хангаснаар биелүүлсэнд тооцно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.