huuli-nemelt
Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-351
11 дүгээр зүйлийн 11.1.5 дахь заалт:
2/¶11.1.5. албан тушаалын тодорхойлолтод тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсролын шаардлагад эрх зүйч мэргэжилтэй байхаар заасан шүүхийн захиргааны албан тушаал.
26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг:
¶26.4. Шүүгч энэ хуулийн 44.7-д заасны дагуу Хуульчдын холбооны гишүүнчлэлээс түдгэлзсэн тохиолдолд энэ хуулийн 26.1.4-т заасан үргэлжилсэн сургалтад хамрагдах, багц цаг хангах үүргийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчийг мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, мөн тооны багц цагийг хангаснаар биелүүлсэнд тооцно.
Энэ хуулийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.