huuli-nemelt
Засгийн Газар Дахь Хяналтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗасгийн Газар Дахь Хяналтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-08-30, Улаанбаатар24-ne-372
Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 16 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 16.7 дахь хэсэг нэмсүгэй:
¶16.7. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын албан тушаалыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан тушаалын ангилал, зэрэглэлтэй адилтгана.
Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалтын үзүүлэх гэсний дараа , үйл ажиллагаанд нь хяналт тавих, зохицуулах гэж нэмсүгэй.
Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсгийн дугаарыг 16.8 гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.