Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Засгийн Газар Дахь Хяналтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Засгийн Газар Дахь Хяналтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Засгийн Газар Дахь Хяналтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-08-30, Улаанбаатар24-ne-372

1 дугаар зүйл.

Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 16 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 16.7 дахь хэсэг нэмсүгэй:

16.7.

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын албан тушаалыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан тушаалын ангилал, зэрэглэлтэй адилтгана.

2 дугаар зүйл.

Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалтын үзүүлэх гэсний дараа , үйл ажиллагаанд нь хяналт тавих, зохицуулах гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсгийн дугаарыг 16.8 гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.