Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2002 › Хуулийн Зарим Заалтыг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Монгол Улсын хууль

Хуулийн Зарим Заалтыг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Хуулийн Зарим Заалтыг Дагаж Мөрдөх Журмын Тухай

2002-08-30, Улаанбаатар02-h-38

1 дугаар зүйл.

2002 оны 7 дугаар сарын 4-ний өдөр батлагдсан Шүүхийн тухай хуулийн “Улсын дээд шүүх, түүний бүрэн эрх” гэсэн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн дагаж мөрдөх хугацааг 2002 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хойшлуулсугай.

2 дугаар зүйл.

1993 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн Шүүхийн тухай хуулийн “Улсын дээд шүүх, түүний бүрэн эрх” гэсэн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд хүчин төгөлдөр хэвээр үлдээсүгэй.

3 дугаар зүйл.

2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө анхан шатны журмаар аймаг, нийслэлийн шүүхээр хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг Улсын дээд шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.