Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2014 › Хүний Хөгжил Сангийн 2015 Оны Төсвийн Тухай

Монгол Улсын хууль

Хүний Хөгжил Сангийн 2015 Оны Төсвийн Тухай

Хүчин төгөлдөр

Хүний Хөгжил Сангийн 2015 Оны Төсвийн Тухай

2014-11-14, Улаанбаатар14-h-19

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дугаар зүйл.Хуулийн зорилт
1.1.

Энэ хуулийн зорилт нь Хүний хөгжил санд 2015 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, тус сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээ, эрсдэлийн нөөц хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдох хязгаарлалтыг тогтоох, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хууль тогтоомж
2.1.

Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль

Төсвийн тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2012 оны 03 дугаарт нийтлэгдсэн.

, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2010 оны 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.

, Хүний хөгжил сангийн тухай хууль

Хүний хөгжил сангийн тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2009 оны 45 дугаарт нийтлэгдсэн.

, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2015 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА, ХӨРӨНГӨ, ӨР ТӨЛБӨР, ЭРСДЭЛИЙН НӨӨЦ ХӨРӨНГӨ
3 дугаар зүйл.

Хүний хөгжил сангийн төсөвт 2015 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 356,932.3 сая төгрөгөөр, төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:

Д/д

Төсвийн ерөнхийлөн захирагч

Дүн

/сая төгрөгөөр/

1

Сангийн сайд

286,932.3

1.1.Татварын ерөнхий газар

286,932.3

1.1.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.2-т заасан

орлого

286,932.3

2

Монгол Улсын Ерөнхий сайд

70,000.0

2.1.Төрийн өмчийн хороо

70,000.0

2.1.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д заасан

орлого

70,000.0

4 дугаар зүйл.

Хүний хөгжил сангийн төсвөөс 2015 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 328,792.8 сая төгрөгөөр баталж, төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай:

Д/д

Төсвийн ерөнхийлөн захирагч

Дүн

/сая төгрөгөөр/

1

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд

261,377.4

1.1.Төр хариуцан төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэл

12,040.2

1.2.Хүүхдийн мөнгө

246,000.0

1.3.Хөрөнгө оруулалт

3,337.2

2

Сангийн сайд

423,162.1

2.1.Засгийн газрын бонд болон урьдчилгаа төлбөрийн

хүүгийн зардал

67,415.4

2.2.Урьдчилгаа мөнгө, зээлийн үндсэн төлбөрт төлөх

цэвэр дүн

41,596.7

2.2.1.Нийт төлөх

181,500.3

2.2.2.Улсын төсвийн орлогод хаагдсан урьдчилгаа

төлбөрийн дүнгээр улсын төсөвт өгөх өглөг

139,903.6

2.3.Засгийн газрын бондын үндсэн төлбөрт

314,150.0

2.4.Эрсдэлийн нөөц хөрөнгө

0.0

5 дугаар зүйл.

Хүний хөгжил санд 2015 оны төсвийн жилд хуримтлуулах мөнгөн хөрөнгийн хэмжээг 0.0 төгрөг байхаар баталсугай.

6 дугаар зүйл.

“Хүний хөгжил сангийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг хавсралтаар баталсугай.

ГУРАВДУГААР БҮЛЭГБУСАД ЗҮЙЛ
7 дугаар зүйл.

Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.