Монгол Улсын хууль
Хүний Хөгжил Сангийн 2015 Оны Төсвийн Тухай
Хүчин төгөлдөрХүний Хөгжил Сангийн 2015 Оны Төсвийн Тухай
2014-11-14, Улаанбаатар14-h-19
Энэ хуулийн зорилт нь Хүний хөгжил санд 2015 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, тус сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээ, эрсдэлийн нөөц хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдох хязгаарлалтыг тогтоох, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль
Төсвийн тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2012 оны 03 дугаарт нийтлэгдсэн.
, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульТөсвийн тогтвортой байдлын тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2010 оны 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.
, Хүний хөгжил сангийн тухай хуульХүний хөгжил сангийн тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2009 оны 45 дугаарт нийтлэгдсэн.
, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Хүний хөгжил сангийн төсөвт 2015 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 356,932.3 сая төгрөгөөр, төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:
Д/д
Төсвийн ерөнхийлөн захирагч
Дүн
/сая төгрөгөөр/
1
Сангийн сайд
286,932.3
1.1.Татварын ерөнхий газар
286,932.3
1.1.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.2-т заасан
орлого
286,932.3
2
Монгол Улсын Ерөнхий сайд
70,000.0
2.1.Төрийн өмчийн хороо
70,000.0
2.1.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д заасан
орлого
70,000.0
Хүний хөгжил сангийн төсвөөс 2015 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 328,792.8 сая төгрөгөөр баталж, төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай:
Д/д
Төсвийн ерөнхийлөн захирагч
Дүн
/сая төгрөгөөр/
1
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд
261,377.4
1.1.Төр хариуцан төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэл
12,040.2
1.2.Хүүхдийн мөнгө
246,000.0
1.3.Хөрөнгө оруулалт
3,337.2
2
Сангийн сайд
423,162.1
2.1.Засгийн газрын бонд болон урьдчилгаа төлбөрийн
хүүгийн зардал
67,415.4
2.2.Урьдчилгаа мөнгө, зээлийн үндсэн төлбөрт төлөх
цэвэр дүн
41,596.7
2.2.1.Нийт төлөх
181,500.3
2.2.2.Улсын төсвийн орлогод хаагдсан урьдчилгаа
төлбөрийн дүнгээр улсын төсөвт өгөх өглөг
139,903.6
2.3.Засгийн газрын бондын үндсэн төлбөрт
314,150.0
2.4.Эрсдэлийн нөөц хөрөнгө
0.0
Хүний хөгжил санд 2015 оны төсвийн жилд хуримтлуулах мөнгөн хөрөнгийн хэмжээг 0.0 төгрөг байхаар баталсугай.
“Хүний хөгжил сангийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг хавсралтаар баталсугай.
Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.